Тэнгэр шиг бай

Thursday, November 29, 2007 · 4 comments

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О.Дашбалбар

EnginSite Editor for PHP

Thursday, August 2, 2007 · 0 comments

Нет -ээр нилээд тэнсэний эцэст өөрийнхөө хайж байсан эдийг яг олох шиг боллоо. Дажгүй editor байна. Функц, хувьсагч эдэрийг бүгдийг нь өнгөөр ялгахаас гадна html tag бараг бичихгүй бэлэн control ууд байна. Баруун талд нь үүсгэсэн функц, классууд нь жирийтэл өрөөстэй хайж толгой эргэхгүй амар л юм. Дебаг бас хийжийн. Дээр нь Unicode дэмжинэ. За тэгээд мэдэх мэдэхгүй зөндөө л юмтай юм байна. Сонирхож байвал Google-лдэнэ биз. Дүүрэн л байна.

Agloco -оос New mail иржээ

Friday, June 8, 2007 · 1 comments

2 сар шахам хүлээлгэсний эцэст Agloco -оос шинэ захиа иржээ. Энэ нь юу гэхээр нөгөө яриад байсан алдарт Viewbar бэлэн болсон тухай юм байна. Хэрэвээ та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал доорх бичлэгүүдээс уншаарай. Ямартаа ч асар их ачаалалтай байгаа юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс нөхдүүд зэрэг зэрэг яаран сандран дайрч байгаа болтой. Мэдээж та энэ програмыг татаж авахыг хүсэж байгаа бол заавал гишүүн болж өөрийнхөө ID , pass аар орж татаж авна. Суулгах явцад таны компьютерт NortonFirewall байгаа бол танайс энэ програмыг суулгах явцад to allow access to “viewbar.exe” and “update.exe” гэж асуувал та “Permit Access Always” ийм болгоод OK. Block олчихвол сүлжээний программ учираас ажиллахгүйг анхаарах юм байна. Та бүртгүүлэхийг хүсэж байгаа бол энэ линкэн дээр дараад бүртгүүлээрэй. http://www.agloco.com/r/BBDK9483

Agloco хvчээ авч байнаа

Monday, April 30, 2007 · 0 comments

Agloco -ийн Viewbar beta хувилбар нь туршигдаад бүх test хийгдээд дуусаж байгаа юм байна. Одоо жинхэнэ ориг буюу alpha хувилбар нь удахгүй agloco -гийн гишүүдийн гар дээр очих гэж байна. Иймд та хурдхан гишүүнээр элсэж ороорой. Энд дарж элсэнэ үү.
Viewbar нь таны компьютерийн Taskbar -ийн дээд талд байрлана.


Энэ нь зар сурталчилгааны самбар бөгөөд та үүнийг хэрэглэсэнээр мөнгөтэй болох бөгөөд хайлтын систем ашиглан хүссэн мэдээллээ олох боломжтой. Хэрэв та хараахан бүртгүүлж амжаагүй бол яг одоо элсээрэй.
Мөн блогийн эхний бичлэгүүдээс уншаарай.

IP Address -ийн тухай ойлголт

Sunday, April 29, 2007 · 1 comments

TCP/IP -ийг хэрэглэдэг бүх компьютерүүд нь IP Address -ийг агуулсан байдаг. TCP/IP -гийн талаар мэдэхгүй байсан ч интернетэд холбогдож E-mail илгээж интернет кафед chating хийж байгаа бол та аль хэдийн TCP/IP хэрэглэж байгаа, таны компьютер IP Address тай л байх ёстой.

Internet Protocol (TCP/IP) Properties -аас шалгаад үзвэл дараах хоёр төрлийн хэлбэрээр суурилуулж болно.















Мөн Command prompt -д 'ipconfig' -ийг ачаалаад үзвэл TCP/IP -ийн бүрдэлийг харж болно.


Энэ мэт TCP/IP -ийг хэрэглэхийн тулд IP Adrress, Subnet Mask, Default Gateway зэргийн мэдээллүүд бүрдсэн байх ёстой.

Эхлээд IP Address -ийн тухай тайлбарыг хийе.

IP Address=Network ID+Host ID
TCP/IP мэдээлэл холбоо нь бид өдөр тутмын амьдралдаа захиа өгөлцөж авалцдагтай төстэй. Бид гэрээ танихын тулд "тоот" гэсэн ухагдахууныг хэрэглэдэг. Монголд нэг сая орон сууц байдаг гэж бодоцгооё. Тэглээ гээд 1 дугаараас 1000000 дугаар хүртэл байдаггүй. Засаг захиргааны нэгж гэсэн ухагдахуунаар аймаг, хот, дүүрэг, хороолол, сум... зэргээр ангилж хэрэглэдэг бөгөөд хамгийн сүүлд нь тоот гэсэн нэгжээр орон сууц тус бүрийг ангилдаг. Магадгүй ийм нарийн тодорхой нэгж хэрэглэдэггүй тоот гэдгээр ангилдаг бол юу болох бол? 1 тоотод амьдардаг хүн 100 тоотод амьдардаг хүнд захидал явуулахын тулд захианы гадна талын дугтуйн дээр авах хүний хаягийг бичиж явуулах бөгөөд, шуудангаас 100 тоотын хаягийг олж хүргэж өгөх ёстой болно. Гэвч шуудангийн хийх ажил ихэдэнэ. Яагаад гэвэл 1 сая тоотоор хуваагдсан газрын зураг дээрээс 100 дахь тоот хаана буйг хайх ёстой болж таарна. Ийм бэрхшээлийн улмаас бүхэлд нь олон бүс болгон хуваадаг. Тэгвэл тоот тус бүрийг олох гэж толгой өвдөлгүй тухайн хаяг хамрагдаж буй группд захиаг хүргэж өгөхөд болно.
Network ID нь группд хувиарлагдаж буй юм. Бүх IP Address -ийг удирдахаас илүү Network ID руу групп бэлтгэж Network ID нэгжээр IP Address -ийг удирдвал төдий чинээ үр дүнтэй байх бөгөөд юу юунаас илүү захиа хүргэлтэнд хамрагдаж буй Routing боломжтой болох юм.
Залхуу хүрэв.... дэлгэрэнгүй г form next post

Commercial маягийн info

Thursday, April 26, 2007 · 0 comments

Commercial маягийн info гоор блогтоо бичлэг эхэлж оруулдаг юм байна. Энд тэндэхийн хүмүүсийн блогийг ухаж төнхөж явсанаас өөрөө блог нээе гэж бодож явсангүй. Гэтэл гэнэт блог нээчлээ. Энэ нь нуугаад байх юмгүй agloco той шууд холбоотой. Гэхдээ цаашдаа сонирхолтой бичлэг оруулаж байнаа.

Найзуудаа эргэлзэх хэрэггvй шvv

Wednesday, April 25, 2007 · 0 comments

Internet ашигласныхаа төлөө мөнгөтэй болох боломжтой болсон байна. Одоо та зөвхөн бүртгүүлээд найз нөхөддөө дуулгаад сард тогтмол мөнгөний эх үүсвэртэй болохнээ. Хэрвээ та бүртгүүлсэн бол үндэс нь (мод шиг салаалах) гэсэн үг ингээд доошоо 5 layer хүртэл танд ашиг бодогдоноо. Та доорхи холбоосон дээр дараад бүртгүүлээд л болоо. Энэ бол ямар нэг сүлжээний бизнес биш.

http://www.agloco.com/r/BBDK9483

Энэ нь Bill Gates ба Youtube нарын хүлээн зөвшөөрсөн сайт юм. Хувь хүн өөрөө интэрнэт-ийг 5 цаг л хэрэглэвэл сарын 150 доллар авах боломжтой бөгөөд үүнийг тодорхой танилцуулвал өдөрт 10 минут байхад сард 5 цаг болж байгаа. (Үүнд бүртгүүлэхэд 13 наснаас дээш байх ёстой.)



Та энэ байгууллагаас гаргасан Viewbar toolbar -ыг татаж авч суулгасанаар таны дансанд мөнгө бодогдож эхэлнэ. Одоохондоо туршиж байгаа юм байна. 4 сарын 29 нөөс жинхэнэ албан ёсны зөвшөөрөгдсөн хувилбарыг татаж авч хэрэглээрэй.

Миний тухай

My photo
Улаанбаатар, Mongolia
Ховд аймгийн Чанмань сумын Жаргалалнт хайрхан гэдэг мөнх цастай уул

Followers

Сэтгэгдлүүд